Skip to main content
0 / 13
БАТ-АМГАЛАН Батбаяр
ОЮУН Доржсүрэн
ДАВААСҮРЭН Цогбаяр

Элсэлтийн түлхүүр: 123456

Section outline

  • ХҮМҮҮС "НИЙГМИЙГ ЗОХИОДОГ"


               


         Сургуульгүй, эмнэлэггүй, цагдаагүй, гэр бүлгүй, аймаг хотгүй, хил хязгааргүй, замын хөдөлгөөний дүрэмгүй, хүний эрхийн тунхаглалгүй, бүр цаашлаад хувцас хунаргүй, бичиг үсэггүй, нэр ус ч үгүй ... . Энэ бол “нийгэмгүй” байдал юм. Эрт урьдын цагаас хүн төрөлхтөн он жилтэй уралдаж, орон зайтай тэмцэлдсээр өнөөгийн нийгмийг зохион бүтээжээ. Зохион бүтээлтийнхээ үр дүнд хүн гэгч зүйл өөрөө байгалийн амьтан, төрийн иргэн, эрх зүйн этгээд, эдийн засгийн хэрэглэгч, шашны сүсэгтэн, философийн бодгаль, урлагийн дүр, улмаар нөхрийнхөө эхнэр, хүүгийнхээ ээж, сургуулийнхаа төгсөгч нь гэсээр орооцолдсон олон харилцаанд хүлэгдэв.  Ийнхүү нийгэм олон талтай, ач тустай, адал явдалтай, эргэлзээтэй, ээдрээтэй, гайхамшигтай, гайтай олон зүйлийг багтаасан "хүний бүтээсэн хийсвэр байгаль” болон сүндэрлэж, бид дунд нь алмайран зогсоход хүрчээ. Энэ бүхнийг танин мэдэхэд нийгэм судлалын хичээл үүд хаалга нь болох юм

                                       Ерөнхий боловсролын хичээлүүдийн лавлах”-аас