Түгээмэл асуулт, хариултууд (FAQ)


СЭЗИС-н цахим ухаалаг эчнээ хөтөлбөртэй холбоотой асуулт хариултууд

Browse the glossary using this index

Special | A | B | C | D | E | F | G | H | I | J | K | L | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | X | Y | Z | ALL

Page:  1  2  (Next)
ALL

Б

Би хичээлийн дундуур түр хугацаагаар өөр тийшээ явах болбол яах вэ?

Та компьютер, таблет эсвэл зөөврийн компьютер болон интернет холболттой орчинд байгаа л бол хичээлээ хэзээ ч, хаанаас ч судлах боломжтой. Хэрэв та компьютер, интернэтгүй газар явах гэж байгаа бол, эсвэл цаг хугацаа тань боломжгүй бол дараа долоо хоногт нь нөхөөд суралцах бүрэн боломж бий. Учир нь багшийн и-мэйл таны имэйл хайрцагт, хийх зүйлүүд, хэлэлцүүлгийн бичлэгүүд цахим сургалтын талбарт бүрэн эхээрээ хадгалагдаж байна. Харин та зөвлөгөө өгөх цаг болон семинарын хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ багшид багадаа 24 цагийн өмнө имэйлээр мэдэгдэх ёстойг анхаарна уу.


Entry link: Би хичээлийн дундуур түр хугацаагаар өөр тийшээ явах болбол яах вэ?

Би хэрхэн цахим сургалтын талбар луу нэвтрэн орох вэ?

Танд Цахим сургалтын талбар луу нэвтрэхэд СЭЗИС-аас олгосон нэвтрэх нэр болон нууц үг шаардлагатай. Оюутан нь имэйл хаягаар явуулсан тус нууц үгийг солих боломжтой. Хэрэв нэвтрэх нэр болон нууц үгийг оруулахад асуудал үүсч байвал online.center@ife.edu.mn рүү имэйл бичих эсвэл 70008079 рүү холбоо барина уу. Дараахи шатуудаар цахим хичээлийг үзнэ. Үүнд:

1. Та online.ufe.edu.mn хаяг руу эхлээд орно.

2. Талбарын баруун дээд буланд байрлах Холбогдох буюу login руу орно.

3. Та СЭЗИС-аас олгосон хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулна.


Entry link: Би хэрхэн цахим сургалтын талбар луу нэвтрэн орох вэ?

М

Миний цахим талбарт нэвтрэх эрх хаагдсан байх боломжтой юу?

Дараах нөхцөл байдал үүсвэл таны үйлчилгээний эрхийг түр хугацаанд хэсэгчлэн, эсвэл бүрмөсөн хаах болно:

1.   Суралцагч СЭЗИС-ийн цахим сургалтын талбарыг ашиглах нөхцлийг зөрчих

2.   Суралцагч хүсэлт гаргах

3. Техник, хамгаалалтын гэнэтийн асуудал гарах. Энэ тохиолдолд суралцагчид урьдчилан мэдэгдэхгүй байж болох ба энэ тухай вэбээр урьдчилан мэдэгдэх болно.

 


Entry link: Миний цахим талбарт нэвтрэх эрх хаагдсан байх боломжтой юу?

С

СЭЗИС-ийн Бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн Цахим ухаалаг эчнээ хөтөлбөрийн онцлог юу вэ?

СЭЗИС нь гадаадад сурч ажиллаж амьдарч буй хүмүүс, хөдөө орон нутгийн иргэд, Улаанбаатар хотод ажиллаж буй болон жирэмсэн, хүүхдээ асарч буй эхчүүддээ зориулан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, өөрийгөө хөгжүүлж, дэлхийн хаанаас ч интернет ашиглан суралцах боломжийг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн олгож байна.  

Энэхүү Бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн Цахим ухаалаг эчнээ хөтөлбөрт хамрагдахын тулд Эдийн засгийн бус дээд буюу санхүү, эдийн засгийн дунд боловсролтой байх шаардлагатай бөгөөд Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Бизнесийн удирдлага-ын ангиудад элсэн суралцах боломжтой юм.


Entry link: СЭЗИС-ийн Бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн Цахим ухаалаг эчнээ хөтөлбөрийн онцлог юу вэ?

СЭЗИС-ийн холимог хэлбэрийн Цахим ухаалаг сургалт гэж юу вэ?

Цахим ухаалаг сургалт нь холимог хэлбэртэй явагдах бөгөөд энэ нь цахим сургалт ба танхимын сургалтыг хослуулан хэрэгжүүлэх замаар сургалтыг амжилттай зохион байгуулахыг хэлнэ. Оюутнуудын танхимд хүрэлцэн ирэх боломжоос хамааруулан 2 төрлөөр бататгах хичээлийг хийнэ. Хэрэв оюутан танхимд хүрэлцэн ирэх боломжгүй (орон нутагт, эсвэл гадаадад ажиллаж амьдарч байгаа) бол семинар, бататгах давтлагыг видео хурал, видео семинараар зохион байгуулах ба зөвлөгөө өгөх цагаар багш нартайгаа тогтмол харилцаж байх, семинарын хэлэлцүүлэг, онлайн шалгалт зэргийг цахим сургалтын талбарт зохион байгуулна. Харин оюутан СЭЗИС-д биеэр ирэх боломжтой бол явцын болон төгсгөлийн шалгалтын өмнө багшийн санал болгосон хуваарийн дагуу танхимд хүрэлцэн ирж багш нараас зөвлөгөө, давтлага авна. Үүний дараагаар онлайнаар хичээл бүрийн шалгалтыг өгнө.


Entry link: СЭЗИС-ийн холимог хэлбэрийн Цахим ухаалаг сургалт гэж юу вэ?

СЭЗИС-ийн ямар ямар хөтөлбөрүүдийг цахим ухаалаг сургалтаар суралцах боломжтой вэ?

СЭЗИС нь 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн Бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн Бямба, орой, эчнээ хөтөлбөрөө цахим хэлбэрээр суралцах боломжийг олгож буй бөгөөд цаашид бизнесийн удирдлагын мастерийн МВА хөтөлбөр болон гадны бусад сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүд зэргээ холимог хэлбэрээр хүргэхээр зориж байна.


Entry link: СЭЗИС-ийн ямар ямар хөтөлбөрүүдийг цахим ухаалаг сургалтаар суралцах боломжтой вэ?

У

Ухаалаг утсаар цахим талбартаа хэрхэн нэвтрэх вэ?

Цахим ухаалаг эчнээ хөтөлбөр нь сургалт удирдах Мүүдл (Moodle) системд суурилж явагдана. Та хөдөлгөөнт интернэт ашиглан талбартаа нэвтрэх бол зориулалтын Мүүдл апп-ыг татаж авч ашиглаарай. Үүний тулд:

1.      Ухаалаг утасныхаа Play store-с Moodle гэж хайн, Moodle Mobile-г татаж авч суулгана.

2.      Site address гэсэн хэсэгт online.ife.edu.mn гэж оруулж холбогдоно.

3.      Хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулж нэвтрэнэ.



Entry link: Ухаалаг утсаар цахим талбартаа хэрхэн нэвтрэх вэ?

Х

Хичээлийн материалаа нээж чадахгүй байна. Би яах ёстой вэ?

Та документийг нээвэл зохих програм (жишээ нь Microsoft Office-ийн зөв хувилбар) эзэмшиж байгаа эсэхээ шалгана уу. Хэрэв мэдэхгүй байгаа бол та багшаасаа аль програмыг ашиглах боломжтойг тодруулж лавлана уу.


Entry link: Хичээлийн материалаа нээж чадахгүй байна. Би яах ёстой вэ?

Хичээлийн ном сурах бичгийг хэрхэн авах вэ?

Тухайн хичээлийн талбарт хичээлийн сэдэв бүрд унших материалуудыг хавсаргасан байгаа бөгөөд бусад нэмэлтээр уншихыг даалгасан ном, материалуудыг оюутнууд өөрсдөө олж унших шаардлагатай.  


Entry link: Хичээлийн ном сурах бичгийг хэрхэн авах вэ?

Хичээлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авч болох вэ?

Та бүхэнд хамгийн анх илгээсэн имэйлд Оюутны мэдээллийн систем /Infosys/-д нэвтрэх эрхийг өгсөн бөгөөд тэнд Сургалтын төлөвлөгөө, Хичээлийн хуваарь болон тухайн модульд  судлах хичээлүүдийн сэдэвчилсэн төлөвлөгөө, хоблогдох журмууд зэргийг дэлгэрэнгүй үзэх боломжиой болно.

Entry link: Хичээлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авч болох вэ?

Ц

Цахим сургалтын талбарт нэвтрэх хэрэглэгчийн нэр болон нууц үгээ мартсан бол яах вэ?

Цахим сургалтын талбар луу нэвтрэхэд СЭЗИС-аас өгсөн нэвтрэх нэр болон нууц үг шаардлагатай. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн нэр эсвэл нууц үгээ мартсан бол доорх хаягаар холбоо барина уу: online.center@ufe.edu.mn руу имэйл бичих эсвэл 70008079 руу утасдах


Entry link: Цахим сургалтын талбарт нэвтрэх хэрэглэгчийн нэр болон нууц үгээ мартсан бол яах вэ?

Цахим сургалтын талбарт нэвтэрсний дараа миний хичээлүүд яагаад харагдахгүй байна вэ?

Энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болох юм. Үүнд тухайлбал:

   Ø Та тус хичээлд албан ёсоор хамрагдаагүй.

   Ø  Таны багш хичээлээ оюутнуудад үзэхэд хараахан бэлэн болгоогүй байна.

   Ø  Та хоцорч бүртгүүлсэн бөгөөд ингэснээр хичээлийг Цахим сургалтын талбараас үзэх боломжтой болтол ажлын өдрүүдэд 24 цаг хүртэл хугацаа шаардлагатай байж болно.

   Ø  Таныг тус хичээлд бүртгэн оруулахад алдаа гарсан байж болно. Ийм тохиолдолд online.center@ife.edu.mn хаяг руу хандах эсвэл 70008079 утас руу холбогдон шалгуулах шаардлагатай.

 


Entry link: Цахим сургалтын талбарт нэвтэрсний дараа  миний хичээлүүд яагаад харагдахгүй байна вэ?

Цахим сургалтын талбарт хичээл хэрхэн явагдах вэ?

Суралцагч эхлээд цахим сургалтын талбартаа нэвтэрч, долоо хоног бүр тухайн хичээлийн улиралд судлах модулийн видео хичээлүдийг үзэж танилцана. Хичээлийн лекцүүд дэлгэрэнгүй байдлаар мөн өгөгдсөн байх учир нэмж уншиж, судалсан байх шаардлагатай. Тухайн сэдвийн хүрээнд өгөдсөн даалгавруудыг хийж гүйцэтгэнэ. Сургалтын материалыг цахим сургалтын талбараас татаж аван, бие даан үзэж судална (Бие даалт нь интернетгүй орчинд байж болно). Хичээлийн зөвлөгөө өгөх чат, семинарын хэлэлцүүлэгт оролцож сургалтын агуулгын талаар хэлэлцэнэ. Хичээлийн даалгаврыг хийж, багшаас хариу авна. 4 дэх болон 8 дахь долоо хоногт үзсэн хичээлээ, багшийн өгсөн хуваарийн дагуу онлайн шалгалтыг өгнө.  


Entry link: Цахим сургалтын талбарт хичээл хэрхэн явагдах вэ?

Цахим сургалтын талбарт ямарваа нэг тусламж хэрэгтэй болвол хаашаа хандах вэ?

Юуны өмнө таны асуулт Түгээмэл асуулт, хариулт гэсэн хэсэгт орсон байгаа эсэхийг лавлаж үзнэ үү. Хэрэв таны асуулт технологи, програм хангамж зэрэгтэй холбоотой бол (үүнд тухайлбал: цахим сургалтын талбарт нэвтрэх, тайлбарт хичээл үзэхэд хүндрэл гарах тохиолдолд, компьютерийн, техникийн болон программын асуудлууд байх) бол Цахим Сургалтын Төвийн online.center@ife.edu.mn руу имэйл бичих эсвэл 70008079 руу утасдаж тодруулах хэрэгтэй. 

Хичээлийн үйл ажиллагаатай холбоотой бол (rжишээ нь онлайн зөвлөгөө өгөх цаг, сэмианр хэлэлцүүлэг, вэбинар хичээлийн хуваарь гэх мэт) асуудлаар тухайн хичээлийг удирдаж буй багштай шууд чатаар болон имэйлээр хандах шаардлагатай.

Харин сургалтын төлбөр, элсэлттэй холбоотой асуудлаар admissions@ife.edu.mn хаягаар хандана уу.


Entry link: Цахим сургалтын талбарт ямарваа нэг тусламж хэрэгтэй болвол хаашаа хандах вэ?

Цахим ухаалаг сургалтад суралцахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

СЭЗДС нь Монгол улсын Оюуны өмчийн хуулийн дагуу сургалтын агуулгын зохиогчийн эрхийг эзэмшиж буй тул суралцагч түүнийг бүх хэлбэрээр хувилах, тараахыг хориглоно. Та манай үйлчилгээг аливаа хууль бус зүйлд ашиглавал таны үйлчилгээний эрхийг хааж зохих хууль хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу.


Entry link: Цахим ухаалаг сургалтад суралцахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

Цахимаар суралцахад ямар суурь мэдлэг, ур чадвар шаардлагатай вэ?

Компьютер, интернет ашиглах, бие даан суралцах, цагаа зөв зохицуулах мэдлэг чадвартай байх нь цахимаар сурахад илүү дөхөмтэй байна. Мөн Оюутан багш болон хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг хүндэтгэн харилцаж эв эеийг хичээн, зөв эерэг хандлагатайгаар харилцах хэрэгтэй.

 

 

 

 


Entry link: Цахимаар суралцахад ямар суурь мэдлэг, ур чадвар шаардлагатай вэ?


Page:  1  2  (Next)
ALL