Ухаалаг цахим сургалтын мэдээ, мэдээлэл

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ШИНЭ БОЛОМЖ ДАГУУЛДАГ

 
Picture of Admin User
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ШИНЭ БОЛОМЖ ДАГУУЛДАГ
by Admin User - Thursday, 26 October 2017, 9:35 AM
 

Микро бизнесийн нийгэмд гүйцэтгэх үүргийг салбарынхан хэлэлцлээ. “Нийгмийн санаачилга ба микро бизнес” сэдэвт хурал болж, бизнес эрхлэгчид болон эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн 70 гаруй төлөөлөл оролцлоо. Тус хурлаар бизнес эрхлэгчид санаачилга өрнүүлж, нийгмийн олон саад, сорилтыг шийдэх боломжтойг хэлэлцлээ. Нийгмийн аливаа асуудлыг шийдэхэд зөвхөн төр засаг гэлтгүй иргэд, олон нийтийн байгууллагууд, бизнес эрхлэгчид ч чухал үүрэгтэй болохыг оролцогчид онцолж байна. Ялангуяа, төрийн бус байгууллага буюу ашгийн бус байгууллагыг хөгжүүлснээр нийгэмд эерэг өөрчлөлт авчрах боломжтой.

Түүнчлэн хариуцлагатай бизнес эрхлэх нь өрсөлдөөний давуу тал болдог нь шинэ судалгаануудаас батлагдаж байгаа аж. Энэ нь ашигт ажиллагаа нэмэгдэх, капиталын өртөг буурах, ажилтнуудын ажлын байрны тогтвортой байдал өсөх зэргээр илэрдэг байна. 2015 оны нэгэн судалгаагаар компани нийгмийн хариуцлагатай байснаар тухайн компанийн өрийн өртөг 40 ба түүнээс дээш хувиар буурч, орлого нь 20 хувь хүртэл өсөх боломжтой нь нотлогджээ.

Мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлснээр компани санхүүгийн гүйцэтгэлдээ эерэг үр дүн авчирдаг. Ингэснээр улам нэр хүндтэй болж, чадварлаг ажилтнуудыг татаж, үр өгөөжийг сайжруулан өсөлтийн шинэ боломжийг бий болгодог байна. Тус хурлыг СЭЗИС, МҮХАҮТ, Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэн, БНСУ-ын Хандон Глобал их сургууль хамтран зохион байгууллаа.

Эх сурвалж ubinfo.mn/read/7724