Ухаалаг цахим сургалтын мэдээ, мэдээлэл

“Бүтээлч байдал, түүнийг хэрхэн хөгжүүлэх” сэдэвт онлайн семинар амжилттай болж өнгөрлөө

 
Picture of Admin User
“Бүтээлч байдал, түүнийг хэрхэн хөгжүүлэх” сэдэвт онлайн семинар амжилттай болж өнгөрлөө
by Admin User - Friday, 13 January 2017, 3:55 PM
 

АНУ-ын элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан уг семинарыг Английн Варвик их сургуулийн (University of Warwick) профессор Т. Фридрик удирдан явууллаа. Тэрээр Бүтээлч байдал гэж юу болох, яагаад энэ нь хувь хүн, хамт олон, байгууллага болон нийгэмд чухал болох, түүний ямар хэлбэрүүд байдаг, хувь хүн бүтээлч байдлаа хэрхэн хөгжүүлэх талаар сонирхолтой танилцуулга хийж, семинарт оролцогчдоор дасгал ажил хийлгэж, тэдний асуултад хариулан, интерактив хэлбэрээр сургалтаа явууллаа. Энэ семинарт тус сургуулийн Бизнесийн менежментийн ангийн оюутнууд болон багш нар, зарим хөтөлбөр болон тэнхмийн эрхлэгчид болон бусад тэнхмийн багш нар оролцсоноос гадна АНУ-ын элчин сайдын яамны Байгаль орчин, Шинжлэх ухаан, Технологи, Эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан Вонжин Вү оролцож үг хэлэв.