Академик сургагч багш нар

video-bg

Заах аргаа бүү хязгаарла, боломжоо битгий түгж

Өөрийнхөө боломж, нөхцөл, хүслээрээ бидэнтэй хамтран ажиллаж үнэ цэнэтэй сургалт болон хичээлийн чанартай агуулгыг бүтээгээрэй. Дэлхийн өнцөг булан бүрт суралцахыг хүсч буй хэдэн мянган оюутантай дундын зуучлагчгүйгээр шууд холбогдож, насан туршийн суралцагч нараа олж аваарай.

Нөлөө үзүүлэх

Өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах нь мэдлэг туршлагатай мэргэжлийн хүмүүсийн хамгийн том баяр баясгалангийн нэг юм. Харин шударга бус нөхөн олговор, шаардлагагүй урьдчилсан нөхцөл нь мэргэжлийн өндөр чадварыг дэлхийн боловсролын эдийн засагт чөлөөтэй оролцох боломжийг хязгаарладаг. ТБТ нь эдгээр саад тотгорыг арилгадаг боловсролын нэгдсэн платформ юм. Сурган хүмүүжүүлэгчдийг оюутнуудтай шууд холбосноор ТБТ нь эрдэм мэдлэгээ бусадтай хуваалцахыг хүссэн чин хүсэл эрмэлзэлтэй, заах арга барил сайтай багш нар болон нөгөө талдаа зорилготойгоор суралцах өндөр тэмүүлэлтэй суралцагч нарыг хооронд нь шууд холбож, оюутнуудын боловсролыг илүү хямд болгож, сургагч багш нарт илүү шударгаар орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгодог. Ирээдүйд олон улсын боловсролын нэг хэсэг болж, багшлах ур чадвараа өнөөдөр эндээс нээж, бидэнтэй хамтдаа энэхүү салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг урьж байна.

Энэ хэрхэн ажилладаг вэ?

Хичээл заах

Хичээлээ хэзээ, хаана, хэрхэн явуулахаа та өөрөө сонгох ажлын уян хатан нөхцөлийг танд санал болгож байна. Түүнээс гадна өөрийн цалин урамшууллаа тохиролцож, мэдлэг, ур чадвараа бодитоор олон улсын түвшинд үнэлүүлэх боломжтой.

Хамтран ажиллах

Боловсролын хөтөлбөрийг оюутнууд болон ажил олгогчид бусад оролцогч талуудтай хамтран улам боловсронгуй болгож, байнгын хөгжүүлэлтийг хийснээр та ч хичээлээ урам зоригтой, итгэл төгс удирдахаас гадна өөрийн үнэ цэнээ ч давхар нэмэгдүүлэх болно.

Орлогоо нэмэгдүүлэх

Харилцан ашигтайгаар хамтран ажиллах гэрээг бидэнтэй хийх боломжтой. Үр дүнд суурилсан цалин урамшуулал, байнгын хөгжил сайжруулалтыг дэмжих бодит үнэлгээ, тасралтгүй цалин орлогоо нэмэгдүүлэх боломжийг бид танд санал болгож байна.