Ажил олгогч нар

Багаа хөгжүүл

Багийн гишүүдийнхээ тасралтгүй хөгжилд дэмжлэг үзүүлээрэй.

video-bg

Тасралтгүй Боловсролын Төвтэй хамтран багаа дараагийн түвшинд хүргээрэй

Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэ цэнэтэй нэгдэн нийцэх, танай байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, мэргэшсэн мэргэжилтэнг сонгон авч, тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу тогтмол үнэлгээ хийж, хөгжүүлээрэй. ТБТ нь ажил горилогчид болон танай байгууллагын ажилтнуудын мэргэжлийн диплом, гэрчилгээг баталгаажуулах ажлыг хялбар болгодог. Тасралтгүй Боловсролын Төв нь тухайн салбарт тэргүүлэх сургагч нартай шууд холбогдож, таны ажиллагсдад зориулан бүтээгдсэн тасралтгүй боловсролын хөтөлбөрийг бий болгоход тусалдаг бөгөөд энэ нь танай байгууллагад шаардлагагүй, ур чадвар дулимаг ажилтан авах эрсдэлийг бууруулдаг. ТБТ-ийн багш нар нь нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний ажилтнууд, мэргэжлийн шинжээчид, олон улсын хэмжээнд салбарын түвшинд үйл ажиллагаа явуулдаг дээд түвшний удирдагч манлайлагчид байдаг. ТБТ нь танай ажиллах хүчийг боломжит хамгийн дээд түвшинд байлгах эрхэм үүрэгтэй ажилладаг.

Энэ хэрхэн ажилладаг вэ?

Ажилд авах

Тухайн салбарын боловсролыг мэргэшсэн түвшинд эзэмшсэн, мэдлэг ур чадвар нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан, цаашид мэргэжлээрээ ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй, олон мянган залуусын мэдээллийн нэгдсэн сан бидэнд байдаг. Тэрхүү өргөн сонголтоос ажиллах хүчнээ бүрдүүлэх бүрэн боломжтой.

Мэргэжлийн баталгаажуулалт

Нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, үйл ажиллагааны бүх оролцогч талуудтай хамтран тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, бүх итгэмжлэлийг блокчэйн дээр баталгаажуулдаг.

Ажиллах хүчнээ сургах

Танай байгууллагын эрхэм зорилго, багийн хэрэгцээнд нийцсэн сургалт явуулах замаар ажиллагсдыг тогтмол тасралтгүй хөгжүүлэх дэд бүтцийг бид бүрдүүлж чадсан. Ингэснээр ажиллах хүчний бүтээмж хэд дахин нэмэгдэх боломжтой.