Насан туршийн боловсрол эзэмшигчид

video-bg

Ирээдүйгээ удирдах боломж

Google, Microsoft, Amazon, Alibaba зэрэг ажил олгогчид зөв ажил горилогчдыг хурдан ажилд авах боломжтой болсон нийгэм тул мэргэжлийн ур чадвараа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар одоо баталгаажуулна уу.

Бидний суралцах, ажиллах, элсүүлэх, сургах арга зам эрс өөрчлөгдсөн боловч суурь дэд бүтэц нь өөрчлөгдөөгүй байна.

Тасралтгүй Боловсролын Төв нь оюутнууд өөрсдийн зорилго, хэрэгцээнд тохирсон боловсролыг эзэмших, олон улсын өнөөгийн ажиллах хүчинтэй өрсөлдөхөд шаардлагатай ур чадварыг олгон эзэмшүүлэх багш нартай шууд холбодог.

Энэ хэрхэн ажилладаг вэ?

  • Алхам 1: Бүртгүүлэх

    Тасралтгүй Боловсролын Төв-ийн олон улсын сүлжээнд хувийн профайлаа бүртгүүлж, бөглөнө үү.

  • Алхам 2: Баталгаажуулах

    Ажил олгогчдод эрх бүхий байгууллагаар баталгаажсан мэдлэг, ур чадвараа харуулаарай
    Ажил олгогчид дараах зүйлийг хайж байдаг. Үүнд:
    • Боловсролын итгэмжлэл
    • Мэргэжлийн гэрчилгээ, диплом
    • Хөдөлмөр эрхлэх ур чадварыг илэрхийлсэн бусад баталгаа

  • Алхам 3: Ажилд авах

    Бүртгүүлсний дараа эрдэм шинжилгээний болон мэргэжлийн туршлага, ур чадварыг илэрхийлэх таны профайлыг ажил олгогчдод танилцуулах болно.

    Амжилтанд хүрэх арга зам:
    • Одоогийн болон эзэмшихийг хүссэн ур чадвар, ажил мэргэжилдээ дур сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэйг илэрхийлсэн профайлыг бий болгох
    • ТБТ-өөс гаргасан мэргэжлийн зөвлөмжийг хэрэгжүүлэн мөрдөх
    • Таны эзэмшсэн мэдлэг, ур чадвар тухайн ажил олгогчдын эрэлт хэрэгцээг хангах эсэх, тэдний алсын хараа, эрхэм зорилготой хувь хүний тань зорилго тэмүүлэл нэгдэж байгаа эсэхийг шалгаж үзэх
    • Linkedin гэх мэт мэргэжлийн нэгдсэн платформд өөрийн ур чадвар, туршлагаа бүрэн илэрхийлсэн мэдээллийг урьдчилан бүрэн бүтэн оруулах. Таны боловсрол, мэдлэг, туршлагыг баталгаажуулах зүйлсийг үнэн зөв оруулах нь зүйтэй

  • Алхам 4: Шинэ чадвар эзэмших

    Ажилд авах боломжийг нэмэгдүүлнэ
    Үүний тулд та дараах зүйлийг хийх хэрэгтэй.
    • Боловсролын болон мэргэжлийн хэрэгцээгээ бүртгүүлэх
    • Чадамжид суурилсан сургалтанд хамрагдах
    • Бүрэн ажил эрхлэлт, мэргэжлийн гэрчилгээг бүрдүүлэх

  • Алхам 5: Боловсролоороо мөнгө олох алхамыг эндээс эхлэх боломжтой

    • Amazon Kindle болон Spotify-ийн нэгэн адил ТБТ нь оюутнуудаа баталгаатай мэдээлэл өгөгдлийг хуваалцаж байгаад нь урамшуулдаг.
    • Баталгаажуулсан мэдээллийг таны ажил олгогч эсвэл дээд боловсролын байгууллага үзэх бүрт та ТБТ платформ дээрх боловсролын хөтөлбөрүүдэд ашиглах оноо цуглуулна.